loader
Ерөнхий сайд засгийн газрын гишүүдтэйгээ ярилцан дараах 10 амлалтыг өглөө

Ерөнхий сайд засгийн газрын гишүүдтэйгээ ярилцан дараах 10 амлалтыг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаа. Энэ үеэр Даланзадгад хотын шинэ театрт Өмнөговь аймгийн 70 гаруй иргэдтэй уулзсан бөгөөд чөлөөтэй асуух гурван микрофон байрлуулав..

Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэйгээ ярилцан дараах 10 амлалтыг өгсөн юм.

1.    Цагаан дэлийн боомт, боомт руу чиглэсэн авто зам байгуулахыг зөвшөөрсөн 2014 оны тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргана. Эхлээд Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоо төмөр замаар холбож үр дүнг нь үзье. Нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нь авто замаар тээвэрлэснээс ашигтай бөгөөд байгальд ээлтэй.

2.    Цагаан дэлийн боомтын асуудлыг судалж танилцуулах ажлын хэсгийг байгуулна. Ажлын хэсэгт гурван сумын иргэд Засгийн газрын гишүүдийг оролцуулна.

3.    Улаанбаатар - Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засварыг хийнэ. Зассан замыг Тавантолгой компани хариуцна.

4.    Тавантолгой компанийн цахилгаан станц ашиглалтад орох үед Өмнөговийн цахилгааны асуудал шийдэгдэнэ. Цахилгаан станцыг барьж нээлтээ хийхэд нь би Цогтцэций суманд очиж тулгарч буй асуудал, нөхцөл байдалтай танилцана.

5.    Даланзадгад суманд дулааны цахилгаан станц барих ТЭЗҮ-г гаргачихвал зураг төслийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэж өгнө. Хэрэв 2023 оны улсын төсөв боогдохоос өмнө зураг төсөл бэлэн болбол 2023 оны улсын төсөвт тусгаж эхлүүлнэ.

6.    Даланзадгад - Гурвантэс чиглэлийн 160 км үргэлжлэх хатуу хучилттай замын 80 км-ыг улсын төсвөөс барина. Үлдсэн 80 км-ыг орон нутаг өөрөө шийднэ. Энэ зам нь аялал жуулчлалын чиглэлийнх. Өмнөговь аймгийг уул уурхайгаас гадна аялал жуулчлалын тусгайлсан бүс болгон харна. Аялал жуулчлалын тусгайлсан бүс болгох төсвийг энэ ондоо боловсруулж танилцуулахыг Байгал орчин аялал жуулчлалын сайдад үүрэг болгов.

7.    Зургаадугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанд саналаа танилцуулбал Өмнөговийн хөгжлийн зөвлөлийг байгуулна. Зөвлөлд Засгийн газрын голлох сайдуудыг оруулж асуудлаа ярилцана. Энэ зөвлөл говийг усжуулахад чиглэсэн гурван ТЭЗҮ-ээс сонгож Засгийн газарт танилцуулах эрхийг өгье. Наадмаас өмнө танилцуулчихвал нэг ТЭЗҮ-г төсөл болгон хөгжүүлж Оюутолгой тэргүүтэй компаниудтай ярилцана.

8.    Ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих залуусын Start-Up оффис байгуулах зураг төслөө гаргачихвал шийдэл гаргаж өгье. Гэхдээ эдийн засгийн ач холбогдлыг нь тооцоорой.

9.    Аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй 4С болгож өргөжүүлэхэд шаардлагатай 78 тэрбум төгрөгийг 2023 оны улсын төсөвт тавьж эхлүүлнэ.

10.  Даланзадгад - Арвайхээр чиглэлийн авто зам байгуулах ТЭЗҮ гаргачихвал 2024 оны улсын төсөв батлах үеэр хэлэлцэн гэсэн амлалтуудыг өглөө. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

Монгол улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөж харилцаа холбооны салбарыг шинэ түвшинд гаргах тодорхой зорилттой төр хувийн хэвшил хамтарсан стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжихээр болжээ.

86 дахь жилдээ "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэв

“Монголын тамирчдын өдөр”-ийг энэ сарын 26-нд спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэв.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоол