loader
ЗБДС-ийн хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа

ЗБДС-ийн хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа

   Энэ сарын 06–09-ний өдрүүдэд Хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банк-ны нийт 44 зээлийн ажилтанд “Батлан даалтын ач холбогдол” сэдвээр сургалт, танилцуулга зохион байгууллаа.

Мөн Засгийн газрын болон төсөл, хөтөлбөрийн зээлд хамрагдах сонирхолтой 40 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Хөвсгөл аймгийн ХХААГ, Төрийн банк, Голомт банк болон орон нутгийн төлөөлөгчтэй хамтран “Санхүүжилтийн боломж” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Үүнээс гадна Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл эрчим хүч ТӨХК, Татварын хэлтсийн нийт 137 ажилтан, албан хаагчдад “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт”-ын талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.

Ийнхүү нийт 7 удаагийн сургалт, танилцуулгаар 220 гаруй оролцогчийг хамруулсан үр дүнтэй ажлыг зохион байгууллаа.


foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Сангийн яамны "E-Balance" цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-

АТҮТ: Баяр наадмын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

Да хүрээ салбар: 07 сарын 04-ний өдөр ажиллаж, 07 сарын 05-19-ний өдрүүдэд амарч, 07 сарын 20-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.22 авто худалдааны цогцолбор: 07 сарын 11-19-ний өдрүүдэд

Торгуультай машиныг ЖУРАМ БАТЛАГДТАЛ хэвийн нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн аравдугаар сарын 8-ны хурлаар товчоодыг цахимжуулах талаар танилцуулсан. Ингэснээр нийслэлийн бүсэд зөрчилтэй автомашин нэвтрэх боломжгүйг мэдэгдсэн билээ. Тодруулбал