loader
Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна

Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна

“Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд Архангай аймгийн Цэнхэр суманд жилд 1.5 сая ширхэг шилмүүст, навчит, жимсний мод, сөөгийн тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий механикжсан мод үржүүлгийн газар байгуулахаар  барилгын ажлын шав тавилаа.

Оюу толгой” компани уг төслийн барилгын зардал болон эхний хоёр жилийн үйл ажиллагааны санхүүжилтийг бүрэн хариуцах бөгөөд мод үржүүлгийн газрын барилга угсралтын гүйцэтгэл, ашиглалт, цаашдын үйл ажиллагааг Архангай аймгийн "Цэцэрлэг Мандал Ар" ХХК хариуцна. Төслийн хугацаанд Архангай аймагт нийт 60 га талбайд шилмүүст модны суулгацаар ойжуулалт хийх юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь баруун бүсийг ойжуулахад шаардлагатай тарьц суулгац тогтвортой нийлүүлэх, мод үржүүлгийн байнгын үйл ажиллагаа эрхлэх суурь бааз өнөөг хүртэл цөөн, хангалтгүй байсаар ирсэн асуудлыг шийдвэрлэх төсөл болж байна.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани нь 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөө хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Сэрвэй суманд тус тус жилд 500 мянга, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад тус тус жилд 250 мянган тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулаад байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 36.4 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна.






foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зун дуустал Увс аймагруу нислэг байхгүй

Орон нутгийн нислэгийг хязгаарлажээ.

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын "Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь" сэдэвт салбар хуралдаан боллоо. Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.

Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн өндөрлөв

онгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний хаалтын ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шилдгүүдээ тодрууллаа.