loader
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна

Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Тодруулбал, 

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбай

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн

Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай

Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Ерөнхий дендорлогич С.Эрдэнэсайхан “Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж буй. Иймд иргэд та бүхнийг мод бут, сөөгөөс худалдан авалт хийн, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах бүх нийтийн мод тарих өдөрт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн хамгийн гунигтай өдөр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь даваа гарагийг "Цэнхэр даваа гараг" хэмээн нэрлэдэг билээ. Энэ өдрийг тухайн жилийн хамгийн гунигтай өдөр хэмээн үздэг тул ийн нэрлэдэг байна.Энэхүү үзэл баримтла

Тээврийн цагдаа нар "нэг дүгээр эгнээ"-ний хөдөлгөөнд хатуу хяналт тавьж байна

Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр өнөөдөр буюу арван хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн зөвшөөрснөөс бусад автомашин зорчуулахгүй.Нийслэлийн замын хөд

“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгджээ

“McDonald’s” түргэн хоолны сүлжээ ресторан гурван сарын өмнөөс ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Москвагийн Пушкин талбайд өчигдөр /2022.06.12/ “McDonald’s” шинэ орос эзэн, шинэ нэртэйгээр дахин нэ