loader
Сармагчны цэцэг өвчний эсрэг хяналт авах удирдамж Их Британид гаргажээ

Сармагчны цэцэг өвчний эсрэг хяналт авах удирдамж Их Британид гаргажээ

Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд сармагчны цэцэг өвчний тархалтыг хяналтад авах шинэ удирдамж гаргажээ. 


Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг болон Шотланд, Уэльс, Умард Ирландын холбогдох газруудаас гаргасан удирдамжид халдварын тархалтыг хяналтад авах, нэмж тархахаас урьдчилан сэргийлэх талаарх эмнэлгийн ажилтнууд, олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдийг тодорхойлсон байна.


Албан ёсны хамгийн сүүлийн мэдээллээр, Их Британид халдварын 100 гаруй тохиолдол батлагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдээлснээр, эндемик бус 23 оронд 257 тохиолдол батлагдаж, 120 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.


Шинэ удирдамжид сармагчны цэцгээр халдварлан шинж тэмдэг илэрч байгаа үедээ бэлгийн харьцаанд орохоос зайлсхийхийг зөвлөжээ. “Хэдийгээр сармагчны цэцэг бэлгийн замаар дамждаг гэх нотолгоо одоогоор байхгүй ч халдвар авснаас хойш найман долоо хоногийн турш бэлгэвч хэрэглэхийг урьдчилан сэргийлэх үүднээс зөвлөсөн бөгөөд шинэ мэдээлэл гарсан даруйд зөвлөмжийг шинэчилнэ” гэж Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ.


Мөн халдвар авсан байх магадлалтай хүмүүс, батлагдсан тохиолдлуудад биеийн байдал нь сайн байгаа тохиолдолд гэртээ тусгаарлагдахыг зөвлөсөн байна. Харин ойрын хавьтлуудын эрсдэлийг үнэлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 21 хоног тусгаарлагдана.


Түүнчлэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад батлагдсан тохиолдлуудтай ажиллахдаа хувийн хамгаалах хэрэгсэл, хувцас өмсөхийг зөвлөжээ. Даваа гарагт Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг салхин цэцгийн 20 мянга гаруй тун вакцин худалдаж авснаа мэдэгдсэн байна. Уг вакциныг сармагчны цэцгээр халдварласан хүмүүсийн ойрын хавьтлуудад шинж тэмдэг илрэх, хүндээр өвчлөх эрсдэлийг нь бууруулах зорилгоор санал болгоно.


Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн ахлах зөвлөх Рут Милтоны хэлснээр, сармагчны цэцэг өвчний тухай шинэ удирдамж нь гэртээ хэрхэн аюулгүй тусгаарлагдах, бусдад дамжих эрсдэлийг бууруулах зэрэг чухал арга хэмжээнүүдийг тусгажээ. “Сармагчны цэцгээр халдварласан хүнтэй хүрэлцсэн тохиолдолд халдвар дамжих эрсдэл хамгийн өндөр байгаа тул нийт хүн амд учрах эрсдэлийн хувьд бага хэвээр байна” гэж тэрбээр хэлсэн байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Х.БАТТУЛГА: АРДЧИЛСАН НАМД ЭВ ДУТАЖ БАЙГАА Ч ХҮЧ ДУТАХГҮЙ

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзаад өнөөдөр Дорноговь аймагт ирлээ.Сүхбаатар аймаг бол УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан намын төлөөллийг сонгосон, намын анха

ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ САНААГАА ИЛЭРХИЙЛСЭН ДУУЧИН АЛЛА ПУГАЧЁВА ИЗРАИЛД ОЧЖЭЭ

ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ САНААГАА ИЛЭРХИЙЛСЭН ДУУЧИН АЛЛА ПУГАЧЁВА ИЗРАИЛД ОЧЖЭЭ

Алдарт модель Кара Делевинь олны өмнө дахин гарч ирлээ

Кара Делевинь даваа гарагийн үдэш Каннд зохион байгуулагдаж буй MIPCOM 2022 арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Өнгөрөгч есдүгээр сард мансуурсан байдалтайгаар онгоцны буудал дээр ирсэн түүний эрүүл мэндийн