loader
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна. “Дүүжин замын тээвэр” төслийн санхүүжилтийг БНФУ-ын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй. Уг зээлийн хугацаа 40 жил бөгөөд зээлийн хүү нь нэг жилийн 0.0076 хувьтай. Ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлнө. Тус зээл нь бусад олон улсын зээлтэй харьцуулахад хамгийн өртөг багатай, зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөх онцлогтой. Төслийг Францын “Пома” группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

“Дүүжин замын тээвэр” төсөл ашиглалтад орсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, хотын төв болон шинэ суурьшлын бүсүүдийг шууд холбох боломжтой. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, тухайн бүсийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хот байгуулалтын зохистой хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон талын үр өгөөжтэй төсөл юм.


                                                                              НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын байнгын болон дэд хороодын энэ долоо хоногт хэлэлцэх асуудал

УИХ-ын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.10.10-10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ

Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган өнөөдөр /2023.01.11/ 10.00 цагаас хуралдана. Өнөөдөр, маргаашийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн т