loader
"COVID-19"-ийн олон сая тун вакцины хугацаа дуусан тул устгажээ

"COVID-19"-ийн олон сая тун вакцины хугацаа дуусан тул устгажээ

Дэлхийн хөгжингүй орнуудад "COVID-19"-ийн олон арван сая тун ашиглагдаагүй вакцин хаягдаж байгаа нь ихээхэн хэмжээний үргүй зардал гаргаж байна гэж "The Wall Street Journal" сониноос эш татан "China Daily" сонин мэдээлжээ.

"The Wall Street Journal" сонинд мэдээлснээр, Америкийн "Moderna" компани 30 сая орчим, Их Британийн "AstraZeneca" компани 13.6 сая, Германд 3.9 сая, Канад 1.2 сая тун вакциныг хугацаа нь дууссан тул устгалд оруулсан байна. 

Мөн зарим бага орлоготой орнуудад вакциныгхадгалах дэд бүтэц тааруу, мөн нийлүүлэлттэй холбоотой асуудлуудын улмаас вакцинжуулалтын ажлыг төлөвлөхөд хүндрэлтэй байгаагийн улмаас вакцины хүртээмж хангалтгүй байна. 

Өнгөрсөн тавдугаар сард Давос хотноо зохион байгуулсан Дэлхийн эдийн засгийн форумын хэлэлцүүлгийн үеэр "Moderna" компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел, "Бид одоо вакцины тунгуудыг хаяж байгааг дуулгахад харамсалтай байна" гэжээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Антонио Гутерреш: Энх тайвны бэлэг тэмдэг болсон Монголд айлчилж байгаадаа баяртай байна

НҮБ-ын дарга Антонио Гутерреш манай улсад айлчилж байна. Дэлхийн хамгийн олон орныг эгнээндээ нэгтгэсэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нэр хүнд бүхий байгууллагын тэргүүн Монголд 13 жилийн дараа ирлэ

Панамд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Панамд Европоос ирсэн жуулчидтай харьцсан иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрч, уг халдварын анхны тохиолдол батлагдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдэв.Панамын Эрүүл мэндийн с

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН НӨЛӨӨЛӨЛД БАГТСАН ИРГЭН ТУС БҮРД 15,1 САЯ ТӨГРӨГ ОЛГОХЫГ ОЛГОХЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийснээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.Энэ үеэр Эрдэнэбүрэ