loader
Гадаадын болон дотоодын 1000 сурвалжлагч Үндэсний баяр наадмыг сурвалжлах хүсэлт гаргажээ

Гадаадын болон дотоодын 1000 сурвалжлагч Үндэсний баяр наадмыг сурвалжлах хүсэлт гаргажээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд баяр наадмын өдрүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулж мэдээлэл хийв.

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд: “Наадамчин олон түмнийг өөрийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна" гэж онцоллоо.

Тэрбээр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим байна. "Г" зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Мөн Соёолонгийн уралдаантай үед нэг чигийн хөдөлгөөнд урсгалыг татах шаардлагатай байдаг. Учир нь хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг" гэлээ.

Наадмын өдрүүдэд 300 орчим такси үйлчлэх бөгөөд тэдэнд тодорхой зөвшөөрөл олгохгүй ч албан ёсны лого тэмдэгтэй болон зориулалтын үйлчилгээний такси байх юм байна.

Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагч Үндэсний баяр наадмыг сурвалжлах хүсэлт гаргаснаас 600 орчим мандатыг олгож байна. Дотоодын сурвалжлагчдын мандатын үнэ 25 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчдийнх 100 ам.долларын төлбөртэй байхаар болсныг Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдэгдлээ.

Баяр наадам сурвалжлах мандат улаан, цэнхэр, ногоон, шар гэсэн дөрвөн өөр өнгөтэй байх аж. Тодруулбал:

Улаан - Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхэд ажиллах зураглаач, инженер техник, хэвлэл мэдээллийн ажилтанд олгоно

 Ногоон - Зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэнд буюу ногоон зүлгэн дээр ажиллах гэрэл зурагчин, зураглаач, техникийн ажилтан

 Цэнхэр - Ерөнхий сурвалжилгын мандат бөгөөд төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааг сурвалжлах эрхтэй юм.

Шар - Гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдэд олгож байгаа юм байна.

Харин автомашины зөвшөөрлийн хуудас хэвлэлтээс хараахан гараагүй байгаа аж.

ЦЕГ-ын нийтийн хэв журмыг сахиулах албаны Хурандаа Т.Лхагвадорж: “Нийтийн хэв журмыг хангах чиглэлээр баяр наадмын хамгаалалтын ажлын бэлтгэл үргэлжилж байна. Албан ёсоор өнөөдрөөс буюу 7-13-ныг дуустал үргэлжлэх юм. Хурдан морины уралдааны үеэрх болон Төв цэнгэлдэхийн орчим хамгаалалтад гарна. Харин 7 дугаар сарын 9-14-нд 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Энэ жилийн баяр наадам онцлогтой болж байгаа учраас орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах, бэлтгэл ажлыг хийж байна. Мөн явган эргүүл, завьт, морьтой, машинтай эргүүлүүд ажиллана. Авто замын хязгаарлалт зохицуулалтыг хийнэ” гэв.

Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Золжаргал:” Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр он гарсаар эхний 6 сарын байдлаар хүүхэд хохирсон, гэмт хэргийн шинжтэй 1459 бүртгэгдсэн. Үүнээс мориноос унаж гэмтэж бэртсэн, амиа алдсан 23 гол мөрөн, тогтоол усанд живсэн 11, өндрөөс унасан 10, буу, сум алдсан 4 тохиолдол байгаа. Мөн цахилгаанд цохиулсан 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Олон хоногийн амралтын өдөр иргэд гол мөрөн дагаж зугаалж томчууд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Ялангуяа баярын өдрүүдэд цэнгэлдэхэд хүний хөдөлгөөн ихэсдэг тул хүүхдийн эцэг эхийн утсыг бичсэн цаасыг гарт нь зүүлгэж сэргийлнэ.

Хүй долоо худагт мал амьтны хөдөлгөөн их байдаг тул морь малын хөлд, тээврийн хэрэгсэлд дайруулах эрсдэл өндөр. Тиймээс эдгээр амралтын өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна” гэлээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас “Наадмын тасалбарыг шаглаж 400 мянган төгрөгөөр зарна” гэх зарын дагуу хийсэн шалгалтаар бүлэг этгээдийг шуурхай илрүүлэн нийт 215 ширхэг тасалбарыг хураан авчээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: "Эрүүгийн цагдаагийн алба 3 этгээдийг олж тогтон шалгаж байна. Тодорхой тооны наадмын билетийг үнэ нэмж, худалдан борлуулсан асуудлыг илрүүлж, билетүүдийг хурааж авсан. Тус хэргийг харьяаллын дагуу ШӨХТГ руу шилжүүлэх юм байна. Цаашид үүнд хяналт тавина" гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ш.Адьшаа: Энэ бол парламентын дархлаанд халдаж буй явдал

УИХ-ын чуулганы /2022.06.30/-ийн хуралдаанаар О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужид таван хүн гэмтэж бэртжээ.Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 15:08 цагийн

Тэжээл хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдүүд 1 жилийн хорих ял сонсжээ

Б болон Э нар бүлэглэж бусдын эзэмшлийн тариан талбайгаас 12 ширхэг ногоон тэжээлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулжээ.Анхан шатны шүүхээс тэднийг бусдын эзэмшли