loader
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо. Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм. Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах бат найдвартай тогтолцоо бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг оновчтой нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээгээр төр, засаг, цэргийн дээд удирдлагыг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн шинэ барилга байгууламж босгох ажил бус, үндэсний оюуны чадавхыг бэхжүүлэх, аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого, цэргийн шинэчлэлийн судалгааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийг онцлов.

Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудаас хүслээ.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Г.Эрдэнэчимэг өнөөдөр "Алтангадас" одон зүүнэ

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг өнөөдөр /2023.02.17/ Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одон хүртэнэ.СУИС-ийн оюутан байхаасаа "Шуранхай" хамтлагийг байгуулж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн ду

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын толио болон гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 10-30 см нимгэн, нуурын толио болон г

УНТЭ-т 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Тус багийнхан анх 2006 онд энэ нарийн түвэгтэй мэс заслыг Монг