loader
COP17 ХУРЛЫН ҮЕЭР ХЭРЭГЖИХ ЗАМ ТЭЭВРИЙН ЗОХИЦУУЛАЛТУУД

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ХЭРЭГЖИХ ЗАМ ТЭЭВРИЙН ЗОХИЦУУЛАЛТУУД

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээнй үеийн зам тээвэр, логистикийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Тус хурал наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бөгөөд 6000 гаруй зочид, төлөөлөгч ирэх төлөвтэй байна. Хурлын үеэр 17 чиглэлд нийтийн тээврийн 100 гаруй автобус үйлчилнэ. 

Тогтмол хуваарийн дагуу явж буй нийтийн тээврийн 72 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Нарантуул, Дүнжингарав орчмын замыг хэсэгчлэн хаах зохицуулалт хийнэ. Үүнтэй холбоотойгоор Дүнжингарав, Нарантуул хооронд богино хоёр эргэлтийг иргэд, оролцогчдод нэмэлтээр гаргаж байгаа аж. Түүнчлэн хуралтай холбоотойгоор хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, түгжрэл ачааллыг бууруулах хүрээнд улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ээлжлэн хөдөлгөөнд оролцуулахаар болсон. 

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

Дугаарын хязгаарлалт наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр үйлчилнэ. 

Хурлын үеэр

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар, 

Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар,

Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд хязгаарлана. Мөн арга хэмжээ болох байршлын ойролцоох буюу Нарантуул, Дүнжингарав, Шинэ зуун айл худалдааны төвүүдийн авто зогсоолын түр хугацаанд хаана. Худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад зарим эмийг нэмлээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх э

Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг зохион байгуулна

Оролцогчид хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл, инновацлаг бүтээлээр өрсөлдөнө.

Олон улсын кино наадмаас Монголын уран сайхны кино шагнал авлаа

Монгол уран бүтээлчдийн бүтээсэн хоёр уран сайхны олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.