loader
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрийн хамт олонтой уулзав. Өнгөрсөн онд хоногт 50-150 тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж,  “Мимо” брэндийн эрдэст премиксийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдэсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг. Эрдэст тэжээл нь махны гарцыг нэмэгдүүлэхээс гадна малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй давахад үр дүнтэй болох нь туршилтаар батлагджээ. Үйлдвэр ашиглалтад орсноор 25-30 ажлын байр шинээр бий болсон байна. “Мимо агро парк” нь газар тариалан, малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг уялдуулсан хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл бий болгохыг зорьж байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт үйлдвэрлэл хөгжиж байгаа нь газар тариалан, мал аж ахуйн салбарын уялдаа холбоо бэхжих, ургацад нэмүү өртөг шингээх, малчдыг чанартай тэжээлээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой гэж орон нутгийн удирдлага үзэж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ойрын хугацаанд бид франчайзингийн батлан даалтын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр судалж байна

Жижиг, дунд бизнес нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, орон нутгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч байдаг. Гэвч бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилтэд хүрэхэд хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь барьцаа хөрөнгийн хүрэлцээ байдаг. Ийм нөхцөлд Зээлийн батлан даалтын сан ямар үүрэг гүйцэтгэдэг, өнөөдөр иргэд болон бизнес эрхлэгчдэд ямар боломжийг бүрдүүлж байгаа талаар Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

“Ч.ХҮРЭЛБААТАР САЙДЫН 40 ТЭРБУМЫН БАГЦААС САНХҮҮЖИЛТ ГАРГАЖ, ХАРХОРУМ ХОТЫН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛНА”

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Орхоны хөндийд хот байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарг

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны Ундраа" сургуульд ажиллалаа.