loader
МҮОХ-ны хашааг буулгаж, нээлттэй ногоон орчинг байгуулж байна

МҮОХ-ны хашааг буулгаж, нээлттэй ногоон орчинг байгуулж байна

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ.


МҮОХ-ны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хэрэгжүүлж эхэллээ.


Энэ хүрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан доторх 1000 орчим м2 талбайг мод, зүлэг, цэцэг бүхий, иргэд амарч зугаалах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн болгох ажил хийгдэж байна.


Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, 6 дугаар сарын 23-нд болох Олон улсын олимпын өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийхээр төлөвлөжээ.


МҮОХ-ны хувьд ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссыг шинээр байгуулсан. Тус комиссоос МҮОХ-ны гишүүн байгууллагуудад хандан “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалгыг гаргаад байгаа билээ.



foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Япон гэрэл зурагчин гэрэл зургийн түүхэн архивуудаа хүлээлгэн өглөө

Соёлын сайд Ч.Номин, мягмар гарагт Монгол Улсын Соёлын элч, хатагтай Сато Норико болон Япон улсын гэрэл зурагчин Сүгияма Тэрүзо нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.Монгол-Япон хоёр улсын хооронд ди

"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 191,1 тэрбумын зээлээ төлжээ

Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрбээр "Хөгжлийн Банкан дээр "Кью-Эс-Си" компанийн нэг 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл

Амралтын өдрүүдийн ЦАГ АГААР

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.