loader
Япон улсад эрчим хүчний хямрал нүүрлэж магадгүй байна

Япон улсад эрчим хүчний хямрал нүүрлэж магадгүй байна

Япон улс 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн дараа орох эрчим хүчний томоохон хямралтай тулгарч болзошгүй байгаа талаар “Nikkei” сонин мэдээлжээ. Тус сониныхны тооцоолсноор, хамгийн муу хувилбараар, түүнчлэн хүйтэн өвөл болсон тохиолдолд тус улс 1.1 сая өрхийн хэрэгцээтэй тэнцэх хэмжээний эрчим хүчний хомсдолд орж магадгүй байна.


Эрчим хүчний хямралын шалтгаан нь дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоосон, атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг дахин эхлүүлэх үйл явц удаашралтай байгаа, Украин дахь "цэргийн ажиллагаатай" холбоотойгоор ОХУ-аас эрчим хүчний нөөц худалдаж авах асуудал тодорхойгүй байгаатай холбоотой юм. Эрчим хүчний нийт хомсдол 3.5 сая кВт хүрч болзошгүй байна. Хэрэв ОХУ байгалийн шингэрүүлсэн хийн экспортоо хязгаарлавал энэ тоо дахин дөрвөн сая кВт-аар нэмэгдэнэ.


Украинд явуулж буй “цэргийн ажиллагааны” хариуд Япон улс бусад хэд хэдэн орны хамт ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Үүний зэрэгцээ Токио байгалийн шингэрүүлсэн хий олборлох "Сахалин-2" төслөөс гарахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэхүү төсөл нь улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг хангадаг гэж Японы эрх баригчид тайлбарлажээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ням гарагт Нарантуул, Хархорин, Барс болон техникийн захууд амарна

Ням гарагт амрах томоохон зах, худалдааны төвүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна

Үндэсий Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна. Хүүхдүүдийг 10-ыг дуустал бүртгэх юм. Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодогло

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноён Антонио Гуттерешийг хүндэтгэн угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг хүндэтгэн, албан ёсоор угтах ёслол