loader
Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдөл шилжүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдөл шилжүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 13-нд ажиллалаа.


БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд байлцав. Тэд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт өглөө.

Энэ онд 11-11 төвөөс Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдлийг шилжүүлжээ. Үүнээс шийдвэрлэж, хариу өгсөн 355, хянаж байгаа 12, хүлээн авсан 15 өргөдөл байна.

 

Иргэд боловсролын үйлчилгээтэй холбоотой дараах санал, гомдлыг хэллээ. Тодруулбал,

-Тусгай хэрэгцээт иргэдийн боловсролын тэгш хүртээмж

-Оюутан элсүүлэх журам

-Элсэлтийн ерөнхий шалгалт

-Элсэлтийн хураамжийн асуудал

-Дотоод, гадаадын сургалтын төлбөрийн тэтгэлэг

-Үнийн өсөлтөөс үүдсэн хөрөнгө оруулалтын ажлууд

-Цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлыг хөндөн асууж, хариулт авлаа.

 

Мөн боловсролын цахим шилжилтэд хувь нэмэр оруулах, боловсролын үйлчилгээний судалгаа, их, дээд сургуулиудын уялдаа холбоо гэхчлэн зарим асуудлаар бодитой санал санаачилга гаргасан иргэд ч байлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд иргэдтэй уулзах үеэрээ боловсролын үйлчилгээ авахад тулгарч буй иргэдийн гомдол, саналыг хүлээн авч, ил тод, нээлттэй, яаралтай шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.

БШУЯ 11-11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системд бүртгэн өргөдлийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мэдрэлийн эмч Б.Саруулцэцэг: Амарна гэдэг нь телевизор үзээд хэвтэх биш

“Түс Тас” ярилцлагын ээлжит зочин Б.Саруулцэцэг эмч. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн эмчээр ажилладаг түүний завгүй ажлын өдрүүд үргэлжилсээр. Амьдралын дадал зуршлаа зөв байлгах талаар уншигчдад маань тэрбээр чухалчлан анхааруулсныг дуулгая. Мэдрэлийн эмчтэй ярилцаж байгаа завшаанаа ашиглаад хүн амын дунд түгээмэл байдаг толгойны өвчнүүдийн шинж тэмдэг, шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тухайлан асуув.

ТЦА: Скүүтер, мопедийн хөдөлгөөнийг түр зогсооё

Ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ зохицуулалтаар скүүтер, мопедыг зөвхөн 18 нас хүрсэн иргэн жолоодох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгчид хариуцлагын даатгалд хамрагдах зэрэг шаардлага тавигдаж байгаа. Мөн хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон.

Мөсөнд цөмөрсөн гурван машин, таван иргэнийг аварчээ

Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн ч нуурын толио болон голын уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.