loader
Хөвсгөл аймгийн Ханх сум орчим 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сум орчим 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлт өглөөний 10.17 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Ханх сум орчимд 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан юм. Энэ газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн билээ.


Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.


Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгджээ.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Энх-Амгалан: ЕБС-иудын их засварт 10 орчим тэрбум төгрөг зарцуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын талаарх зарим мэдээллийг өглөө.Тэрбээр "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймаг, сум, дүүр

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах авлигын гэмт хэрэг 56 хувиар өсөв

Монгол Улсад энэ оны эхний 11 сарын байдлаар 33.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ.Энэ нь өмнөх оны мөн үеэс 44.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэмт хэргийн гаралт өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нөлөө

Агаарын бохирдолтой орчинд хөлдөөсөн бууз хүний эрүүл мэндэд халтай

Улаанбаатар хотод сайжруулсан түлш буюу шахмал түлш хэрэглэдэг болж, агаарын бохирдол, утаа өнгөрөгч хоёр жилд харьцангуй бага байсан. Харин энэ өвөл иргэд утаа, угаар их байна, хоолой хорсож, нүд ар