loader
Дөрвөн дүүргийн бага насныхан цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой боллоо

Дөрвөн дүүргийн бага насныхан цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой боллоо

Есдүгээр сарын нэгэн гэхэд Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай, Багануур дүүргийн бага насныхан 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг БШУЯ мэдээллээ.

9 дүгээр сарын 1 гэхэд гэртээ үлддэг байсан 34486 хүүхдийн 26643-ыг нь цэцэрлэгт хамруулах боломж бүрдлээ. Үлдсэн 7755 хүүхдийг 12 дугаар сарын 31 гэхэд цэцэрлэгээр авах боломж санал болгохоо БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэмдэглэв. 

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байгаагаас нийслэлд 2-5 насныхан 141 мянга нь бий. Нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 102 мянга бөгөөд 2022-2023 онд 106 мянган хүүхдийг хамруулах боломжтой. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй сугалаа сугалдаг 34486 хүүхэд гэртээ үлддэг байсны олонх нь Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт бий. Багачуулыг эрэмбэлэхэд 5 настай 3500, 4 настай 3600, 3 настай 3572, 2 настай 23783 хүүхэд байв.

БШУЯ эдгээр хүүхдийг цэцэрлэгээс хамруулахаар өмнө нь орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан 94 байрыг түрээсэлж 9850 хүүхэд авахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлийн хурлын үеэр тодотголоо. 

Мөн хамрах тойргийн 10272 хүүхдийг бүртгэж авсан хувийн цэцэрлэгт төрөөс хувьсах зардлыг нь гаргахаар гэрээ байгуулаад байна. Улсын 39 цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 3882, алслагдсан гэр хорооллын 4 гэр цэцэрлэгт 240 хүүхэд хамруулах юм. Түүнчлэн, байгууллагын цэцэрлэгт 1000 орчим хүүхэд хамруулахаас 9 дүгээр сарын 1 гэхэд 450-ийг нь авахад бэлэн болоод байна. Шинээр барьсан цэцэрлэгт 5000, хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд авахаар бэлтгэжээ.

Харин маргаашаас эхлэн цэцэрлэгийн хамран сурах тойргийг 3 үе шаттайгаар зарлаж, цэцэрлэгийн хүсэлт хүлээн авна. Аравдугаар сарын 15 гэхэд цэцэрлэгийн зориулалтаар 21 байр худалдаж авахаар тендэр зарласан бөгөөд орон сууцны 1 давхрын 14, бие даасан 7 байранд 2300 хүүхэд хамруулахаар төлөвлөжээ. Орчин үеийн шаардага хангасан “Цомцог” гэр цэцэрлэгт 1190 хүүхэд, энэ ондоо багтаж ашиглалтад орох 17 цэцэрлэгт 3600 хүүхэд хамрагдах аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ипотекийн зээлийн 8% гэсэн тоогоор хөөцөлдөх шаардлагагүй

2023 он гарснаар цар тахлын тухай хуулийн хугацаа дуусгавар болж, нийт ипотекийн зээлтэй иргэдийн 80 орчим хувь нь хоёр жил найман сарын дараа шинэ оны 1-р сараас зээлээ төлж эхэллээ.Ипотекийн зээлийн

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин урамшуулалд ДӨРВӨН ӨӨРЧЛӨЛТ орно

Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.Улсын хэмжээнд /хот болон орон нутагт/ :Төрийн захиргааны болон тусгай ал

Зөвшөөрөлгүй, хуучирсан самбаруудыг буулгаж, зүг чигийн мэдээлэлтэй самбарыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй ба