loader
Истанбулд эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсжээ

Истанбулд эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсжээ

Мягмар гаргийн өглөө “Brent” маркийн газрын тосны үнэ нэг торх нь 120.12 ам.долларт хүрч өсжээ.


Энэ маркийн нэг торх газрын тосны үнэ даваа гарагт 121.95 ам.долларт хүрч, арилжаа дуусахад 119.51 ам. доллар болсон байна.


Харин зургаадугаар сарын 7-ны өдрийн өглөө “Brent” маркийн газрын тосны үнэ 0.51 хувиар өсөж, нэг торх нь 120.12 ам.долларт хүрсэн бол "WTI" маркийн газрын тосны фьючерс үнэ нэг торх нь 119.14 ам.доллароор арилжаалагджээ.


Үнэ ийнхүү өсөхөд дэлхийн зах зээл дээр эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэл хангалтгүй байх вий гэсэн болгоомжлол нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна.


Дэлхийн нефтийн хоёр дахь том хэрэглэгч Хятадад “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээ суларч байгаатай холбоотойгоор газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт нэмэгджээ. Мөн дэлхийн даяар өсөн нэмэгдэж буй нефтийн эрэлтийг хангахад үйлдвэрлэлийн хэмжээ хангалтгүй байх вий гэсэн болгоомжлол үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж.


Өнгөрсөн долоо хоногт “ОПЕК+” бүлгийн орнууд долоо, наймдугаар сард олборлолтоо хоногт 648 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үнийн өсөлтөд голлон нөлөөлсөн АРВАН бараа

ҮСХ энэ оны эхний арван сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулав. Аравдугаар сарын байдлаар инфляц 14.5 хувьд хүрч, өмнөх сараас өсжээ.Уг нь өдийд мах, хүнсний ногооны үнэ буурч, инфляц мөн буурдаг жи

Байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээний модыг тохижилтод ашиглажээ

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээ Дугуй цагаан, Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор

Хүүхдийн баярыг орчин үеийн урлаг, үндэсний хэв маягтай хослуулан тэмдэглэнэ

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ.Ни