loader
Монгол, Уругвай улсын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байна

Монгол, Уругвай улсын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байна

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрисийн урилгаар Монгол, Уругвай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан үдийн зоогт оролцов. Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хооронд дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, боловсрол, соёл, спортын салбарт хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улс Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улстай 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Уругвай Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ манай улсыг Бээжин хотоос хавсран суудаг болно.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр ба 2008 оны долдугаар сарын 1

Л.Оюун-Эрдэнэ өөр юм. Тэр гарч ирэнгүүтээ наашаа гарч ирэх гэж олон дүрэм журам давлаа гэсэн утгатай үг хэлэх шиг болсон, үнэндээ л тийм байх.

НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас эхлүүлнэ

Уншуулсан, уншуулаагүй бүх сериал дугаарыг сугалаанд хамруулдаг байсан. Тэгвэл аравдугаар сараас зөвхөн уншуулсан, идэвхжүүлсэн НӨАТ-ын баримтад сугалаа явуулна.

Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Австралийн нийслэл Канберра хотын өмнөд хэсэгт ойн түймэр ойртож ирсэн тул өнөөдөр тус хотод онц байдал зарлажээ.Канберрад тулж ирсэн түймэр нь 18,500 орчим га газрыг хамраад байгаа юм. Хотын захын ор