loader
НҮБ- ийн аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогдлоо

НҮБ- ийн аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогдлоо

Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ хориг тавьж, цэрэг хөдөлгөх эрхтэй хүчирхэг институт болох Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогдлоо. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус таван гишүүний нэгээр сонгогдсон Япон улс нь 2023-2024 онд хоёр жилийн хугацаатай ажиллана. Японоос гадна Швейцарь, Мозамбек, Малта, Эквадор зэрэг таван орны бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  эхэлнэ. Тэднийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн нууц санал хураалтаар сонгосон аж. Ерөнхий ассамблейн 193 гишүүн орны 184 нь Японы талд саналаа өгчээ. Япон улс Аюулгүйн зөвлөлд сонгогдож, олон орны саналыг авсан нь Хятадын улс төр, цэргийн хүчирхэгжилттэй холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Японы гадаад хэргийн дэд сайд Одавара Киёши хэлэхдээ, Токио нь аюулгүйн байдал, эрчим хүч, хүнсний асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллана гэв.

Харин Энэтхэг, Норвеги, Кени, Мексик, Ирланд улсын Аюулгүйн зөвлөлд ажиллах хугацаа дуусч байна.

Аюулгүйн зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд үүний тав нь байнгын гишүүн. Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх аливаа асуудал, тогтоолын төсөлд хориг тавих эрхтэй байнгын таван гишүүн нь АНУ, ОХУ, Хятад, Франц, Их Британи юм. Харин бусад 10 орон нь тав, таваараа хоёр жилийн хугацаатай сонгогдон ээлжилдэг.


ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужид таван хүн гэмтэж бэртжээ.Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 15:08 цагийн

"Хаан банк" системийн шинэчлэл хийж байгаа тул линкээр орж мэдээллээ баталгаажуулна уу гэх мессэжээр хандалт хийж болохгүйг анхааруулж байна

"Хаан" банк системийн шинэчлэл хийж байгаа тул линкээр орж мэдээллээ баталгаажуулна уу гэх мессэжээр хандалт хийж болохгүйг анхааруулсаар байна.Энэ талаар Хаан банканд хандаж ямар учиртайг лавлахад “Х

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫНХАН ЭВ НЭГДЛИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ БАЙНА

Боржигон өв соёлын голомт нутаг Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзаж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.Нутаг, нутгийн адил Говьсүмбэр аймгийн Ардчилсан на