loader
УГТЭ-ийн Нүдний төрөлжсөн мэргэшлийн баг Хөвсгөлд ажиллаж, 10 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ

УГТЭ-ийн Нүдний төрөлжсөн мэргэшлийн баг Хөвсгөлд ажиллаж, 10 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ

Улсын Нэгдсэн Гуравдугаар Эмнэлэг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж байна.

Энэ удаа тус эмнэлгийн Нүдний мэс заслын эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй төрөлжсөн мэргэшлийн баг есдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. 

Ингэхдээ төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан аппарат хэрэгслийн тогтвортой үйл ажиллагааг хангах, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж дадлагажуулсан байна.

Мөн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг дэмжлэгт удирдлагаар хангах, төрөл хүртээмжийг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд нүдний мэс заслын төрөлжсөн мэргэшлийн хамтарсан үзлэг оношилгоо хийжээ.

Баг бүрэлдэхүүн долоо хоногийн томилолтын хугацаанд нийт 300 орчим иргэнд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсний дээр зайлшгүй лавлагаа тусламж үйлчилгээ авах шаардлагатай байсан ч тодорхой шалтгааны улмаас төв эмнэлэг рүү эмчилгээнд явах боломжгүй байсан болор цай, зовхины хүнд хэлбэрийн эмгэг болон нүдний мах авахуулах шаардлагатай байсан зэрэг 10 гаруй үйлчлүүлэгчид мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын сувилагчдын өдрөөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Коронавирусийн BA5 вирус өргөн тархаж байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй БШУЯ-ныхан танилцлаа.Сүүлийн өдрүүдэд манай улсад коронавирусийн BA5 ви

Хүүхдийн эмнэлгүүд өвчин нь хүндэрсэн хүүхдүүдээр дүүрч коридортоо хэвтүүлж байна

Бага насны хүүхдүүдийн дунд менингит ихээр дэгдэж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ. Эмнэлэгт ирж буй хүүхдүүдийг эцэг эх нь буруу оношилж, ханиадтай андуурч, буруу эмч өгснөөс улам хүндрүүлэх болжэ