loader
14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана

14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана

Энэ сарын 15-наас 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана. Ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийх тул халуун ус хязгаарлана.

Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид, Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол, Хотын төв 40, 50 мянгат, Баруун 4 зам орчим, Хонхорын 7 байр орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.

Хугацааны өмнө дээрх ажлуудыг хийсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөсөн гэж Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээлэв. Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНАА конторууд эзэмшлийнхээ шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай. Иймд зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгчид лавлах тодруулах зүйлсээ шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу 2022 оны тавдуг

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүү

Маргааш бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн авто