loader
Бээжинд шөнийн цэнгээний газартай холбоотой ковидын 166 тохиолдол бүртгэгдлээ

Бээжинд шөнийн цэнгээний газартай холбоотой ковидын 166 тохиолдол бүртгэгдлээ

БНХАУ-ын Бээжин хотын Чаоянг дүүргийн Heaven Supermarket шөнийн цэнгээний газартай холбоотой ковидын 166 тохиолдол бүртгэжээ. 

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч халдварын нөхцөл байдлыг аймшигтай гэж нэрлэжээ. Тус нутаг дэвсгэрт амьдардаг бүх оршин суугчийг гурав хоногийн дотор шинжилгээнд хамруулсан байна. Чаоянг дүүрэгт хөл хорио тогтоосон бөгөөд энэ долоо хоногт сурагчид хичээлдээ явахааргүй болж байна. 

Бээжин хотын халдварын тохиолдол олон улсын дунджаас бага байгаа ч "тэг ковид" зорилт тавьсан Хятадын хувьд өндөр үзүүлэлт байгаа юм. 

Дөрөвдүгээр сарын 22-ноос хойш Бээжинд нийт 1997 тохиолдол илэрчээ. Тус улсын эдийн засгийн төв гэгддэг Шанхай хотод хоёр сар үргэлжилсэн хөл хорионы дэглэмээ сулруулсан байна. 

Эх сурвалж: ВВС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

П.Чанцалдулам: Монгол улсад дотоод шүүрэл, бодисын солилцооны  эмгэгүүдээс чихрийн шижин хамгийн түгээмэл байна

Түс тас ярилцлагын энэ удаагийн зочноор Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Дотоод шүүрэл судлал, Диабетийн төвийн их эмч, Анагаах ухааны магистр П.Чанцалдулам оролцлоо. Тэрбээр бидэнтэй иргэдийн дунд түгээмэл тохиолддог дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгүүдийн тухай ярилцсан юм. Чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэгүүд бидний аж амьдрал, бие махбод, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, эмчилгээний тухай энэхүү ярилцлагаас мэдэх боломжтой.

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургаадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм.

Барилгын материалын нийлүүлэлт, тээвэр саатаагүйг мэдэгдлээ

БХБЯ-наас өнөөдөр барилгын материалын үнэ, нийлүүлэлт, үнийн өөрчлөлтийн магадлалын талаар мэдээллээ. БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй бар