loader
Японы нисэх онгоцны буудалд робот цагдаа ажиллаж эхэлжээ

Японы нисэх онгоцны буудалд робот цагдаа ажиллаж эхэлжээ

Японы нийслэл хотын Нарита нисэх онгоцны буудалд хиймэл оюун ухаанаар тоноглогдсон робот цагдаа ажиллаж эхэлжээ.


Ийм роботуудыг Нарита нисэх онгоцны буудалд анх удаа ашиглаж байгааг Японы хэвлэлүүд онцолжээ. Гаднах байдлаараа эдгээр робот нь 1.2 м өндөртэй жижиг тээврийн хэрэгсэлтэй төстэй байна. Роботуудын хиймэл оюун ухаанд суурилуулсан камерууд нь авсан зургийг тэр даруй шинжлэх чадвартай гэнэ. 


Робот цагдаа нар нисэх буудал эмх журам сахиулахаас гадна8 хаясан гээсэн эсвэл сэжигтэй зүйлсийг хайж олох аж. Роботууд мөн чанга яригчаар тоноглогдсон бөгөөд зорчигчдод ямар нэгэн шаардлага тавих, дэг журам сахихыг уриалах чадвартай байна. 


Өмнө нь Токиогийн зуны Олимпын наадмын өмнөхөн Японы нийслэл хотын нисэх онгоцны буудалд ийм робот цагдаа ашиглаж байсан ч хиймэл оюун ухаанаар тоноглогдоогүй роботууд байжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ц.Балдоржийн зохиол "ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн

Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ МҮОХ-ноос дэмжлэг хүсэв

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрд

Өнөөдөр Улаанбаатарт -17 хэмийн хүйтэн

2023 оны 01-р сарын 09-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар,ө