loader
Цэргийн албан хаагчийг ангиас нь 20 хоног гарган ажил хийлгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Цэргийн албан хаагчийг ангиас нь 20 хоног гарган ажил хийлгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 230 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Хугацаат цэргийн алба хаагч Н-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах тус цэргийн ангиас зөвшөөрөлгүй гарган, 20 хоногийн хугацаанд гэрээ байгуулалгүйгээр ажиллуулж, бусдад давуу байдал бий болгожээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 441 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл хүргүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын дугуйчин С.Жамбалжамц Туркийн цуврал тэмцээнд түрүүллээ

Турк улсад энэ сарын 20-нд мэргэжлийн дугуйн "Grand prix Develi" тэмцээн болоход Монголын дугуйчин С.Жамбалжамц түрүүлж, UCI 40 оноо авлаа.

Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо

Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо. Тус компани Оросын зах зээлээс гарснаар Coca-Cola, Fanta, Sprite, Burn зэрэг ундаа төдийгүй BonAqua ус, "Добрый", "Моя семья" болон Rich зэр

ОХУ-ын талаас гарсан ой хээрийн түймэр Монгол Улсын хил давсныг унтраана

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна