loader
Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо

Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо

Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо. Тус компани Оросын зах зээлээс гарснаар Coca-Cola, Fanta, Sprite, Burn зэрэг ундаа төдийгүй BonAqua ус, "Добрый", "Моя семья" болон Rich зэрэг жимсний ундаануудыг ч үйлдвэрлэхгүй юм байна. 

Борлуулагчид үлдсэн бараагаа зарж дуусаад Оросод дахин тус брэндийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэж тус компаниас мэдээллээ. 

ОХУ Украин руу түрэмгийлэн довтолсноос хойш буюу өнгөрсөн гуравдугаар сард Cocа-Cola компани Орос дахь бизнесээ, тэр дундаа Оросын зах зээлд ундааныхаа орц найрлаганд ордог бүтээгдэхүүний нийлүүлэлтээ зогсоохоор болсноо зарласан. Харин тавдугаар сард тус компанийн тэргүүн Жэймс Күинси дэлхийд алдартай уг компани Оросоос гарахыг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж байв.

Тус компанийн өрсөлдөгч Pepsi  компани мөн өнгөрөгч хавар Оросын зах зээлээс гарах гэж буйгаа зарласан.

Эх сурвалж: ВВС 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цагдаагийн албан тушаалтан иргэний амь хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу

Single ladys төслийн ЦОО ШИНЭ "Сүйт Бүсгүй" киноны дуу цацагдлаа

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт инноваци нэвтрүүлэх үндэсний зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн эхэллээ