loader
Автомашины "азын" дугааруудыг 50 мянган төгрөгөөс эхлэн дуудлага худалдаагаар худалдаалж эхэлнэ

Автомашины "азын" дугааруудыг 50 мянган төгрөгөөс эхлэн дуудлага худалдаагаар худалдаалж эхэлнэ

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

  1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны долдугаар сарын 05-ны өдрийн хооронд
  2. Дуудлага худалдааны цахим хаяг: Аuction.transdep.mn
  3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг
  4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
  5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
  6. Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.
  7. Лавлах утас 70070030, 1900-1234

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мэргэжлийн ангийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв

Сургалтаар гал түймэр, газар хөдлөлтийн тухай ойлголт, хор уршиг, анхан шатны багаж хэрэгсэл ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгийг олгож, алба хаагчдын дунд мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Тус дадлага сургууль гуравдахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил 80 гаруй ажилтан, алба хаагч хамрагдлаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон нийт иргэнд хүртээмжтэй, саадгүй орчин бүрдүүлэх зорилгоор Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн сан буюу “Inclusive Data”-г бий болгож, эрсдэлийг мэдээлдэг байх төслийг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 10