loader
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Дүүргийн наадамд цол олгодог байх санал гаргав

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Дүүргийн наадамд цол олгодог байх санал гаргав

"Үндэсний баяр наадмын тухай хуулиар аймаг дүүрэг хоёрыг адилтгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэв. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэж буй Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн 5.7-д “Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно” гэдэг заалт бий. Уг заалттай холбоотойгоор дүүргийн цолыг бий болгох саналыг Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ.

Тэрбээр “Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг наадам хийхийг үгүйсгэж болохгүй. Харин дүүргийнх нь цолыг бий болгох хэрэгтэй. Сумын заан гэж арай хэлж болохгүй бол дүүргийн арслан ч юм уу нэг юм бий болгочих хэрэгтэй.

Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ гэсэн байгаа. Дүүрэг гэдэг үг байхгүй. Үүнийг бид бодолцох ёстой” гэв.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сүүлийн 14 хоногт согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав сүүлийн 14 хоногт хийж, гүйцэтгэсэн

Улаанбаатарт -10 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2023 оны 02-р сарын 02-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн өмнөд хэсгээр үүл

Facebook Messenger "Snapchat"-аас дахин нэг функцийг хулгайлж байна

Facebook Messenger "Snapchat"-аас дахин нэг функцийг хулгайлж байна