loader
Үндэсний спортын их наадамд Орхон аймаг есөн медальтай тэргүүллээ

Үндэсний спортын их наадамд Орхон аймаг есөн медальтай тэргүүллээ

Үндэсний спортын наймдугаар их наадам энэ сарын 10-д эхэлсэн. Үндэсний спортын найман төрлөөр дөрвөн жилд нэг удаа болдог тэмцээнд Орхон аймгийн баг тамирчид тэргүүлсэн байна.

Үндсэн найман төрлийн спортоос гадна энэ жил шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаанууд нэмэгджээ.

Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин оролцож дүнгээ гаргалаа.

Наадмын нээлтийн үеэр спортын бамбарыг Улсын аварга О.Хангай, даян мэргэн Б.Пунсалдулам нар бадраажээ.

Наадмын Үндэсний бөхийн улсын цолтой бөхчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Б.Цэдэнсодном, уламжлалт сурын харваад Хэнтий аймгийн Х.Оюунчимэг нар түрүүлсэн байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн

2023 оны 01-р сарын 16-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөв

Зам тээврийн ослоор 7 сарын хугацаанд 40 хүүхэд нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 11 х

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа

Боловсрол, шинжлэх ухааны яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газартай хамтран нийт ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт “Жендэр ба сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа. С