loader
Шадар сайд С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй

Шадар сайд С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд үзүүрлэсэн бөхөд цол олгодог болох өөрчлөлтийг тусгажээ. Тодруулбал, 

  • тав давсан бөхөд улсын начин;
  • зургаа давсан бөхөд улсын харцага;
  • долоо давсан бөхөд улсын заан;
  • найм давсан бөхөд улсын гарьд;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.
  • Дархан аварга цол нь үндэсний бөхийн дээд цол байна.
  • Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно гэжээ. 

Дээрх заалттай холбоотойгоор өмнөх жилүүдэд үзүүрлэсэн бөхчүүдэд цол нэхэж олгох эсэх асуудал гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээв. Уг маргаанд Шадар сайд дараах хариултыг өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жил барилсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй. Яагаад гэвэл 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ гээд Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Монгол үндэсний бөхийн холбооноос цол, чимэг олгоно гэдэг асуудал огт яригдаагүй.

Хэрэв цол олгоно гэвэл Засгийн газрын өнгөрсөн жилийн тогтоолыг хүчингүй болгож байж цол олгох тухай асуудал яригдана" гэлээ.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Барааны үнэ хямд ч худалдаачдад ашигтай ажиллах боломж хомс байна

Цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Цар тахлын хоёр жилд урьдынхаараа өргөн дэлгэр тэмдэглээгүй монголчуудын хувьд туулай жилийг илүү цомхон, шинэ хандлагаар угтах хүлээлттэй. Гэхдээ идээ, ширээгээ засна, б

Ойрын хугацаанд бид франчайзингийн батлан даалтын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр судалж байна

Жижиг, дунд бизнес нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, орон нутгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч байдаг. Гэвч бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилтэд хүрэхэд хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь барьцаа хөрөнгийн хүрэлцээ байдаг. Ийм нөхцөлд Зээлийн батлан даалтын сан ямар үүрэг гүйцэтгэдэг, өнөөдөр иргэд болон бизнес эрхлэгчдэд ямар боломжийг бүрдүүлж байгаа талаар Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.09.22/ болж байна.