loader
Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужид таван хүн гэмтэж бэртжээ.


Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 15:08 цагийн орчимд болсон байна. Тус улсад газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд Ното хойгийн Сүзү хотод зургаагаас дooш түвшний чичирхийлэл мэдрэгджээ.


Газар хөдлөлтийн голомт Ното бүсэд 13 орчим километрийн гүнд байжээ.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас таван хүн гэмтэж бэртсэний дунд нэг хүний бугуй хугарсан гэж Сүзү хотын төлөөлөгч мэдээлсэн байна. Ишикава мужийн засаг захиргааны мэдээлснээр, Сүзү дэх Касүга сүмийн чулуун хаалга нурснаас гадна хотын бусад хэсэгт цонх хагарсан, дээвэр сүйдсэн тохиолдлууд бүртгэгджээ.


Цаг уурын агентлаг Ното бүсэд ойрын нэг долоо хоногийн хугацаанд ойролцоо эрчим бүхий газар хөдлөлт болж магадгүй болохыг анхааруулсан байна. 


Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, газар хөдөлсний дараа ойролцоох мужуудад цахилгаан хангамж тасалдсан, зам тээврийн хөдөлгөөн саатсан мэдээлэл ирээгүй гэв. Мөн Ишикава, Нийгата муж дахь цөмийн цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдоогүй байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс Монгол улсын Шинжлэх ухааны салбарын шинэчлэлийн зорилтыг дэмжин ажиллана

БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, ШУА-ийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар Францын Парис хот дахь Олон улсын Шинжлэх ухааны Зөвлөлийн харилцаа хариуцсан захирал Алисон Мэстон, удирдлага төлөвлөлтийн мэргэжилтэн Габрил Иван нартай уулзан шинжлэх ухаан, технологийн тогтолцоо, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар БШУЯ-наас хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн зорилго, үйл ажиллагааг танилцууллаа. Үүний үр дүнд Олон улсын Шинжлэх ухааны зөвлөл болон тус зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрөлжсөн байгууллагаас дэмжлэг авч ажиллахаар тогтлоо. Мөн дараах асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.Тус хорооны сургуулийн өмнө

2022.08.19: Коронавирусийн 227 тохиолдол илэрч, нэг хүн нас барав

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 227 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 118 нь нийслэлд, 109 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Манай улсад өнөөдрийн байдлаар коронавиру