loader
Онцгой байдлын алба дөрвөн бригадын генералтай боллоо

Онцгой байдлын алба дөрвөн бригадын генералтай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.


Ингэснээр онцгой байдлын алба дөрвөн бригадын генералтай боллоо.


Монгол Улсад генерал цолгийг 1944 онд анх бий болгон, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан цэргийн алба хаагчид олгож ирсэн. Энэ уламжлалын дагуу онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын удирдах албан тушаалтнуудад уг цолыг олгож буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цол олгох үеэр онцлов.


Онцгой байдлын алба нь Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллагуудын нэгюм. Энэ байгууллагын алба хаагчид байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, үйлдвэр, тенологийн болон ахуйн осол, нийтийг хамарсан халдварт өвчин, тахлаас иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалах эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай үүргийг эх орон, ард түмнийхээ өмнө хүлээдэг энх цагийн баатруудын алба гэдгийг мөн дурдлаа.


Тэрбээр, "Энэхүү нэр хүндтэй албыг удирдан байгууллагынхаа эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, материалын хангамжийг нэмэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, Үндэсний аюулгүй байдлыг хангахад оруулсан гавьяа зүтгэлээ үнэлүүлэн генерал цол хүртэж байгаад баяр хүргэе. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орондоо 40 жил зүтгэсэн, генерал цолны өндөр шаардлагыг бүрэн хангасан. Энэ цолыг дагаж үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна" гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"УАЗ 469" автомашиныг БНХАУ хилээрээ оруулахгүй

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ГХ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг ням гарагт нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Энэ үеэр Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг албан ёсоор нээхээр

Ажиллагсдын бодит цалин 2015 оноос хойш 25.2 хувиар нэмэгджээ

Монгол Улс дахь олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудын сарын цалин ₮4.5 сая байнаЭнэ оны III улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 94