loader
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ

 Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.


Энэ хугацаанд  аюулт үзэгдэл, ослоос 8, гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэний амь нас, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 8 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.


Мөн Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хөдөлгөөнт завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 6185 иргэнд хүргэж, ногоон бүсээс 718 автомашин холдуулан, 2337 ширхэг сэрэмжлүүлгийг тарааж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулжээ.Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйга

"Баян Монгол" чуулга Герман удирдаачтай өнөөдөр тоглоно

Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “CITY SWING” жазз концертыг Улаанбаатар хотын 383 жилийн ойд зориулан 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр Улсын Филармонийн тайзнаа 19:00 цагаас тоглохоор боллоо

Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудийн ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр