loader
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэхийг уриал

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэхийг уриал

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй гэв.

Хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах мэдээллийг өглөө:  

-Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд  "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Нийслэлд 955 ажилтан цас цэвэрлэдэг ч бүх талбайг цэвэрлэж хүчрэхгүй байна.  

Баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг маргааш 11:00-12:30 цаг хүртэл 90 минут зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй.

Иргэд СӨХ-оороо дамжуулан болон сайн дураараа их цэвэрлэгээнд хамрагдах боломжтой” хэмээсэн юм.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээнд 955 хүн ажилладаг.  Үүнд гэр хорооллын зам ороогүй. Стандартаараа нэг хүн өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг ч өдгөө хүн хүчний хүрэлцээ хомс, нэг хүн 13 мянган ам метр талбай цэвэрлэж байна.

Иймээс иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ. Түүнчлэн гэр хорооллын иргэдийг ч хашааныхаа ойр орчмыг цэвэрлэхийг уриаллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 ажилтан, албан хаагч оролцоно.

Мөн үеэр сэтгүүлчид Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас халиа тошин үүсэн газруудад ямар хэмжээ авч байгааг тодруулахад “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг.

Их хэмжээний халиа тошин үүсэн газруудыг сувагчилж, инженерийн байгууламж хийж, усыг зайлуулах байдлаар шийдэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 330 тэрбум төгрөг хэрэгтэй. Халиа тошин арилгах ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, нийслэл, дүүргийн Онцгой байдлын байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Өчигдөр дээрх байгууллагууд болон дүүргийн удирдлагууд хамтарсан уулзалт хийсэн.

Авах арга хэмжээг тогтож, УБЗАА-наас дүүргүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, санхүүжилтийг шийдэхээр боллоо. Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд хүний гар ажиллагааг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зарчим баримтална. Энэ хүрээнд үе шаттай тоног төхөөрөмжийг шинэчлэх, ирэх сараас ХБНГУ, БНХАУ-аас хүнд машин механизм орж ирж байгаа” гэв. Түүнчлэн жижиг оврын ухаалаг, өртөг зардал багатай төхөөрөмжийг нэвтрүүлэхээр судалж байгааг хэлж байлаа.

Зам, талбайн үйлчлэгч, ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх тусгай зориулалт бүхий зам цэвэрлэгээний шинэ 28 машиныг өнөөдөр хүлээн авлаа. Цаашид хот, нийтийн аж ахуйн салбарт үе шаттайгаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын хоккейн тэмцээнд Монголын баг 6:5-аар хожлоо

Буянт-Ухаа дахь "Степпа Арена" Мөсөн өргөөнд 2022 оны 7 дугаар сарын 5-нд анхны олон улсын нөхөрсөг уулзалт "Friendship Cup Mongolia-2022” тэмцээн болов.Тэмцээнд гадаадын тамирчдаас бүрдсэн холимог ба

ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДӨР 323 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

Шинэ оны эхний өдөр буюу өчигдөр улсын хэмжээнд 119 хүүхэд мэндэлсэн гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Харин арванхоёрдугаар сарын 30,31-ны өдрүүдэд 323 хүүхэд мэндэлсэн байна.ҮСХ-ноос мэдэ

Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх талаар санал солилцов

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг энэ сарын 10-нд хүлээн авч уулзлаа.улзалтын эхэнд ЗТХ-ийн сайд Л