loader
Ж.Бямбасүрэн: Хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй

Ж.Бямбасүрэн: Хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Энэ үеэр хил хаах эсэх тухай ярьсан юм.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Автозамын боомтуудад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд боомтуудыг байнгын хяналтад байлгаж байгаа.

Улсын хилээр нэвтрэх асуудлыг түр хязгаарлах, хилийн боомтуудын асуудлаар бид хэлэлцэж байна.

Одоогоор хилийн боомтоо түр хаасан улс байхгүй. Манай улсын хувьд хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй. 

БНХАУ нь хуурай газраар 16 улстай, далайгаар зургаан улстай хил залгадаг ч одоогоор хилээ хаасан тохиолдол байхгүй байна" гэв.

Хилээ хаах нь ганц Монгол Улсын асуудал биш

Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Хил хаах нь маш олон үр дагавартай бөгөөд давхар бодох асуудал бий.

Ямартай ч нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Энэ бол ганц Монгол Улсын асуудал биш.

Хэрвээ үнэхээр шаардлагатай нөхцөл үүсвэл бэлэн байдлаа хангах үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө

foto
Нийтлэгч: Tus Tas

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын х

Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

Цагаан сарын баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас танилцууллаа.Баярын өдрүүдэд Монгол, Хятадын засгийн газрын хоорондын хэлэлцээрт заасны дагуу сар

Наадмын өдрүүдээр Монгол, Хятадын хилийн боомт хэвийн ажиллана

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд боомтуудын