loader
Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. 


Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд байгуулж буй Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хятадын талыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй төлөөлж, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлага урьдчилан гарын үсэг зурсныг өнөөдөр ёсчиллоо.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шийдвэр гаргах түвшинд хүрсэн эмэгтэй улстөрч нийгмийн хяналтад илүү өртөж, нэр хүнд, хүнийхээ хувьд хохирч байна

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн нэгдэл, сүлжээд хэрхэн хамтран ажиллаж буй талаар танилцууллаа. Мэд

Найруулагч Тим Бёртоны "Wednesday" цувралыг яг одоо үзэх 8 шалтгаан

Найруулагч Тим Бёртоны "Wednesday" цуврал цацагдсан даруйдаа 88 улсад Netflix платформын хамгийн их үзэлттэй цуврал болоод байна.

“Нүүдэлчин-2026” фестиваль ирэх сард болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой.