loader
Улаанбаатараас Хятад руу нисч буй зорчигчид Монгол Улсаас нисэхээсээ өмнө 5 хоног тусгаарлалтад байна

Улаанбаатараас Хятад руу нисч буй зорчигчид Монгол Улсаас нисэхээсээ өмнө 5 хоног тусгаарлалтад байна

Улаанбаатар-Бээжин чиглэлд ирэх долдугаар сарын 4-ний өдрөөс шууд нислэг үйлдэхтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр “Covid-19 цар тахлын дараах сэргэлтийн нөхцөл байдлаар БНХАУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон. Хятад улсын Тээврийн яам болон Онцгой комиссоос хэд хэдэн шаардлага тавьсан. Тодруулбал,

-Улаанбаатараас Хятад руу нисч буй зорчигчид Монгол Улсаас нисэхээсээ өмнө 5 хоног тусгаарлалтад байна.

-Нисч очсон хотдоо 14 хоног тусгаарлагдах зайлшгүй шаардлагатайг сануулсан.

-Агаарын тээврийн компаниудад тухайн зорчих орон нутгаасаа давхар зөвшөөрөл авах шаардлага тавьж байна. Жишээ нь, Улаанбаатараас Бээжин нисэх зорчигчид “Эйр чайна” компаниар Бээжин-Улаанбаатар, Улаанбаатараас Хөх хот орно. Хөх Хотод мөн 14 хоног тусгаарлалтад байна.

Тэндээс цааш Бээжин явах зөвшөөрлөө авах юм. Хятадын талаас Улаанбаатараас 75 хувийн дүүргэлттэй явах шаардлага тавьсан. "МИАТ" компани Улаанбаатар-Гуанжоу чиглэлээр нислэг үйлдэх бол “Аэро Монголиа” компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд нисэхээр төлөвлөөд байна.

Одоогийн байдлаар Хөх хотын нисэх буудлаас нислэгийн зөвшөөрөл хараахан ирээгүй байна. Тусгаарлагдах 14 хоногийн зардлыг зорчигч өөрөө хариуцна. Цаашид Covid-19-ийн нөхцөл байдал сайжирбал Хятад улс руу явах нислэгийн тоо нэмэгдэх боломжтой. Хэрэв нислэгийн таван зорчигчоос Covid-19 илэрвэл нислэг цуцлах нөхцөл байдал үүснэ гэж мэдээлсэн" гэв.

Г.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Грэмми 2023: Алдартнууд улаан хивсний ёслолд ямар ГОЁЛ өмссөн бэ

65 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах улаан хивсний ёслолд хөгжмийн ертөнцийн томоохон төлөөллүүд оролцож байна.Цар тахлын улмаас өнгөрсөн жил хойшилсон ёслолын ажиллагаа ийнхүү АНУ-ын Лос Анжеле

Шинээр авто зам тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна

Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар 2022 онд гол болон туслах 14 гудамж, замыг шинэчлэн засварлахаар баталсны дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.Мөн 2022 онд төсвийн хө

Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ

Боловсролын ерөнхий газар, Боловсролын Үнэлгээний төвийн удирдлагууд "Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар мэдээллээ.Монгол У