loader
ОХУ руу зорчих иргэдэд анхааруулга хүргүүлэв

ОХУ руу зорчих иргэдэд анхааруулга хүргүүлэв

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19-ийн цар тахлын улмаас ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэд 2021 оны 12 дугаар сарын 2-ноос тус улсын агаарын боомтоор, 2022 оны 4 дүгээр сарын 14-нөөс Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын боомтоор зорчиж байгаа юм.

Гуравдагч улстай хиллэсэн ОХУ-ын боомтоор нэвтрэх боломжгүйг ГХЯ-наас анхаарууллаа. 

Гэхдээ, хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн Оросын Холбооны Улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг ГХЯ-наас анхаарууллаа.

Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын боомт болон агаарын боомтоор тус улс руу зорчих иргэд 48 цагийн дотор хамрагдсан байх ПГУ шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байхшаардлагатай бол нислэгээр зорчиж буй зорчигчид дараах асуумжийг /татах/ бөглөх шаардлагатай байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шинэ жилийн догдлол дулааныг мэдрүүлэх "7 анимейшн"

Шинэ он гарахад хэдхэн долоо хоног үлджээ. Гадаа цас зөөлөн бударсан, жилийн хамгийн намуухан бөгөөд догдлолоор дүүрэн энэ л үед ид шид, халуун дулааныг мэдрүүлэх үе үеийн шилдэг анимейшнүүдээс үзэж с

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэрэг, авто тээвэр, онгоцоор нисэхэд тарифын хөнгөлөлт эдэлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэрэг, авто тээвэр, онгоцоор нисэхэд тарифын хөнгөлөлт эдэлнэ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Теотой уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо.Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөли