loader
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмыг давж халахыг анхааруулж байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор:  Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.

Багануур орчмоор:  Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 28-30 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор:  Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Lil Pump Монголд ирнэ

Дэлхийд алдартай реппер Lil Pump Монголд ирнэ.Жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн томоохон наадмуудын нэг XMF /Хуур Music Festival/-ыг наймдугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус н

Валентиныг угтан "Титаник" киноны 3D хувилбар кино театруудаар гарна

Найруулагч Жеймс Камероны "Титаник" кино 25 жилийн ойгоо угтан шинэчилсэн 3D хувилбараар олон улсын кино театруудаар гарахаар болжээ. "Paramount Pictures"-ийн мэдээлснээр, энэ жилийн Валентины баярыг

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

"НӨАТ-ын сугалааны тохирол маргааш/2023.02.15/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ удаагийн тохиро