loader
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.


Монгол Улсад "MNS 52742017" стандартын дагуу ломбардыг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх ажил эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарчээ. Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг төдийгүй олсон орлого нь тодорхойгүй, холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх ажлын нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагатай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Эдгээр нь иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 40 гаруй зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Тухайлбал, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийг 5 жилийн хугацаатай олгож, шаардлага ханган ажиллаж байвал цаашид сунгуулах боломжтой гэсэн төслийн зохицуулалтыг өөрчилж, гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргасан байна. Мөн мөнгөн зээлийн зуучлагчтай холбоотой зохицуулалт, төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох зохицуулалтыг хасах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг барьцаанд тавихаар ирснийг Цагдаагийн байгууллагын цахим сантай холбогдсон мэдээллийн сангаасаа мэдэх боломжтой байхаар өөрчлөх санал гаргажээ. Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэмж оруулах, энэ төрлийн бизнес эрхлэгчдэд аль болох хүндрэл, дарамт учруулахгүй байх үүднээс төслийн зарим зүйл, заалтыг төслөөс хасах санал гаргасан байна. Чуулганаар санал тус бүрээр санал хурааж эхэллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт Даваа гарагаас эхэлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахимд шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршихаар болжээ. Хэрэв туршилт а

Эрээнд халдвар өсч байгаа ч хилийн тэг зогсолт хийхгүй

Гадаад харилцааны яамнаас хил, гааль дээр тавьж буй хяналт болон Эрээнд үүсээд байгаа нөхцөл байдал, чингэлэг тээврийн талаар өнөөдөр /2022.06.13/ мэдээлэл хийлээ.Гадаад харилцааны яамны Хилийн хэлтси

Ирэх долоо хоногт 40 хэм давж хүйтэрнэ

Ирэх долоо хоногт цас орж, цочир хүйтрэхээр байгаатай холбогдуулан хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хичээл, сургуулийг цахимаар явуулах санал гаргасан. Энэхүү саналыг Хотын дарга дэмжсэн байр суурь илэр