loader
Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинэчилсэн журмыг танилцуулжээ

Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинэчилсэн журмыг танилцуулжээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос хоёр өдөр бөхийн галуудаар явж мэдээлэл, танилцуулга хийжээ. Тус  мэдээлэл, танилцуулгад:

  1. Баяр наадмын тухай хуулийн ерөнхий болон бөхтэй холбоотой өөрчлөлт орсон заалтуудыг танилцуулах,
  2. Засгийн газраар батлагдсан “ҮИБНаадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулах,
  3. Допингийн талаарх мэдээлэл, шинэчлэгдсэн хориотой эм бэлдмэлийн жагсаалтын тухай танилцуулах болон танилцуулга тараах,
  4. Допингийн шинжилгээ авах шинэчилсэн журмыг танилцуулах,
  5. ЦЕГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс танилцуулга тус тус хүргэсэн байна.

Галуудад ажилласан бөхийн салбар хорооны гишүүдээс багш дасгалжуулагч, бөхчүүд аймгуудын наадмын бүртгэлийг нээлттэй хийх, аймгийн наадмаас допингийн шинжилгээ авах, МҮБХ-ноос аймгийн наадмын бүртгэлд хяналт тавьж ажиллах, удаа дараа бүртгэл, эрэмбийн зөрчил гаргаж ажилладаг нэр бүхий дүүрэг, аймгуудын бөхийн барилдаан зохион байгуулах комисст Үндэсний бөхийн комисс ба МҮБХ удирдамж, чиглэл өгч ажиллах саналуудыг тавьсан байна.

Эдгээр асуудлуудын дагуу Үндэсний бөхийн салбар комисс, МҮБХ аймаг сумын баяр наадмын комисс, ЗДТГ, бусад байгууллагуудад дээрх саналуудыг хэрэгжүүлэн хамтран ажиллах талаар хандаж ажиллахаар болжээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Загвар өмсөгч, бүжигчин Suzy Perez бүсгүйн гунигт амьдрал

Suzy Perez хэмээх бүсгүй бол Доминикан гаралтай загвар өмсөгч бүсгүй байсан юм. Урт хар үс, карамель царай, галбирлаг биеэрээ ялгардаг тэрээр алдарт дуучин Женнифер Лопезийн туслах бүжигчин байсан тө

Шинэ он хүртэл өдөр бүр өөрөөсөө асуух НЭГ асуултууд

Бид эргэн тойрноо байнга сонирхон, бусдаас өдөр бүр асуулт асуудаг ч өөрөөсөө тэр бүр асуулт асуудаг бил үү? Шинэ оноос өмнө өдөр бүр өөртөө 1-5 минут гарган, өөрийгөө болон хорвоо ертөнцийг танин мэдэх сонирхолтой асуултуудад хариулцгаах уу? Тэгвэл наашаа суу. Өөртөө ачаалал өгөлгүй 2 өдөрт 1 асуулт гэж журмаар шинэ он хүртэлх 44 хоногт дараах 22 асуултыг өөрөөсөө асуун дуусгаарай.

Гуравдугаар сарын эхэнд агаарын температур олон жилийн дунджаас ДУЛААН

Цаг уур орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын төлөвийг танилцуулаа.Агаарын температурын хувьд, Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу Хэнтий, Дундговь аймгуудын ихэнх, Дорнод,