loader
Завхан аймгийн Идэр сум сарлагийн цөм сүрэгтэй болж нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Завхан аймгийн Идэр сум сарлагийн цөм сүрэгтэй болж нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Идэр сум “Сарлаг” брэндийг сумынхаа брэнд бүтээгдэхүүнээр зарласан. Тус сумын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Анхил дөрвөн баатар” ХХК нь Улиастайд болсон “Хөдөлмөр эрхлэлт-ажлын байр" хөдөлмөрийн өдөрлөгт амжилттай оролцжээ.

Идэр сум нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 12.8 мянган толгой үхэр тоолуулж аймагтаа тавдугаар байрт оржээ. Ихэвчлэн сарлаг үхрийн сүрэгтэй. Тиймээс сарлагийн сүүнээс үйлдвэрийн аргаар гаргасан бүтээгдэхүүнээ багц болгон худалдаанд гаргаад буй. 

Мөн “Сарлаг” багцын сав баглаа боодлын сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарсан иргэнд сум хөгжүүлэх сангаас 10.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Түүнчлэн Идэр сум мал сүргийн бүтцийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн үйл ажиллагааг явуулсан. Тухайлбал, “Гэгээн нутаг арвин сүрэг” ХХК-тай хамтран аймгийн цөм сүргээс 43 хуц, 30 ухна худалдан авч малчдад сүргийн бүтцийг сайжруулахаар тарааж өгөөд байна. Ингээд 900 сарлагт үзлэг ангилалт хийснээр суманд цөм сүрэгтэй болоод байгаа. Мөн мал хөнгөлөх дэвшилтэт технологи болох битүү засах аргыг ч нэвтрүүлээд байгаа тухай Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Эх сурвалж: Завхан/МОНЦАМЭ/

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалын үзэсгэлэн гаргах хүсэлт илэрхийлэв

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа болон шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.НҮБ-ын

ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 23 хүн бэртэж, 4 хүн нас барав

Амралтын өдрүүд буюу 2022 оны есдүгээр сарын 11-12-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 556 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ.

Онцгой байдлын алба дөрвөн бригадын генералтай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.Ингэснээр онцгой байдлын алба