loader
Х.БАТТУЛГА: АН ПАРЛАМЕНТАД ТОДОРХОЙ ХҮЧНЭЭР СУУХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ СОНГУУЛЬ ХЭМЭЭН БОДОЖ НАМЫН ДАРГЫН СУНГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Х.БАТТУЛГА: АН ПАРЛАМЕНТАД ТОДОРХОЙ ХҮЧНЭЭР СУУХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ СОНГУУЛЬ ХЭМЭЭН БОДОЖ НАМЫН ДАРГЫН СУНГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулж өглөө. 

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга "Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлэн нар зөв тойрон 21 аймгаар уулзалт хийнэ. АН-ын даргын сунгаа нь зөвхөн намын асуудал биш. Энэ бол Монгол Улс цаашид парламентын засаглалтай улс байх уу үгүй юу гэдгийг шийдэх сунгаа юм.

Парламент хэт олонх байж, төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсоноор ямар үр дүн гарч байгааг бид яс, махаараа мэдэрч байгаа. АН парламентад тодорхой хүчнээр суух эсэхийг шийдэх сонгууль хэмээн бодож намын даргын сунгаанд оролцож байна. Энэ сунгааг эв нэгдэлтэй байлгахын төлөө хичээнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өнөөдөр албан уулзалтуудаар үргэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар энэ сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн бараалхав.Монго