loader
Наадмаар Мэргэжлийн хяналтын байгууллагын 794 байцаагч ажиллана

Наадмаар Мэргэжлийн хяналтын байгууллагын 794 байцаагч ажиллана

Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 794 улсын байцаагч ажиллахаар болжээ.

Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллах юм.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)-ын мэргэжилтнүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж байна. Мөн наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан худалдаанд буй хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Улаанбаатар хотод 7012-8012 дугаарын утсаар, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утсанд холбогдож санал хүсэлт, гомдол, мэдээллийг өгөх боломжтой.

Зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй газраар үйлчлүүлж, өөрийн болон гэр бүлээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг МХЕГ-аас зөвлөж байна.

 

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Энх-Амгалан: ЕБС-иудын их засварт 10 орчим тэрбум төгрөг зарцуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын талаарх зарим мэдээллийг өглөө.Тэрбээр "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймаг, сум, дүүр

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

ОУХМ фитнессийн спортын тамирчин Б.Хүсэлтүвшин: “Тариан түрүү ургах тусмаа бөхийдөг”

Ярилцлагын эхэнд та өөрийнөө товч танилцуулаач?Аав маань Булган аймгийн хуучнаар Халиун сум гэх газар төрсөн бол ээж маань мөн Булган аймгийн Сайхан суманд төрж өссөн хүмүүс байдаг. Миний хувьд Улаа