loader
Японы эрх баригч нам сонгуулийн кампанит ажлаа зогсоож байна

Японы эрх баригч нам сонгуулийн кампанит ажлаа зогсоож байна

Японы эрх баригч Либераль-Ардчилсан нам (ЛАН) Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд халдсантай холбогдуулан сонгуулийн кампанит ажлаа зогсоохыг бүх нэр дэвшигчээс хүссэн байна. Энэ тухай нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, ЛАН бүх нэр дэвшигчээсээ гудамж талбайд сонгуулийн үйл ажиллагаа явууулахгүй байхыг хүссэн байна. Яг ийм үйл явдлын үеэр Абэгийн амь насанд халдсан юм.

Үүний зэрэгцээ сонгууль зохион байгуулах, явуулах үүрэгтэй тус улсын Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамнаас ТАСС агентлагт мэдээлснээр, долоодугаар сарын 10-нд болох Японы парламентын дээд танхимын сонгуулийн товыг Ерөнхий сайд асан Абэгийн амь насанд халдсан хэргийн дараа өөрчлөөгүй байна.

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо сонгуулийн кампанит ажлын хүрээнд Нара хотод үг хэлж байх үед буюу орон нутгийн цагаар баасан гаргийн үд дундын орчимд халдлагад өртсөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. 41 настай Тэцуя Ямагами гэгч түүний нуруу руу хоёр удаа бууджээ. Абэ цээж, хүзүүндээ шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Абэгийн "зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон байдалтай байна" гэж Японы онцгой байдлын албанаас мэдээлсэн ч түүний нас барсан нь батлагдаагүй байна. Халдлага үйлдэгчийг саатуулсан бөгөөд гэмт хэргийн сэдэл нь тодорхойгүй байна. Тэрбээр өмнө нь Японы тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан гэж мэдээлж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бар

Селин Дион маш ховор мэдрэлийн эмгэгийн улмаас дуулж чадахгүй болсноо зарлажээ

Дэлхийн поп оддын нэг Селин Дион маш ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас ирэх оны эхээр төлөвлөгдсөн байсан Европын аялан тоглолтоо хойшлуулж байгааг өчигдөр зарлажээ.Тэрбээр англи, франц хэлээ

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хура