loader
ХҮЙ ДОЛОО ХУДАГТАД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН 1000 ГАРУЙ АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

ХҮЙ ДОЛОО ХУДАГТАД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН 1000 ГАРУЙ АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт "Цагдаагийн түр хүрээ" байгуулагдсан бөгөөд үүнд цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалт, зохицуулалт хийж байна.

Цагдаагийн албан хаагчид Хүй долоо худагт байрлан ажиллаж байгаа бөгөөд наадамчин олон, уяачид, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын алба хаагч нарын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийж байгаа аж.

Мөн хурдан морьдыг шүдлэх, хурдан морьд гараанаас барианд орох зайнд гадны машин, иргэд нэвтрэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Хүй долоо худагт ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил илрээгүй хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К,   тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.

ЧУУЛГАН: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн илтгэлийг танилцуулж байна

УИХ-ын Ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагааны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл, ҮАБЗ-ийн илтгэлийг сонсоно.Ерөнхийлөгчий

“Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна.