loader
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21:00–00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд уламжлал болгон зохион байгуулагдана.

“Улаанбаатарын үдэш 2026” тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд эгшиглэх бол Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунууд үзэгчдэд хүрнэ. Тоглолтод Хурд, Camerton, 3 охин, The Royal Heartaches, Uvertura, этник хөгжмийн “Agmat” хамтлаг, “Хан Тэнгэр” хамтлаг , бүжгийн “Dance Chance” хамтлагууд болон МУГЖ С.Наран, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА П.Баярцэнгэл, МУСТА О.Гантулга, МУСТА Д.Намсрайноров, МУСТА Ж.Хишигбат, МУСТА ятгач Г.Солонго, залуу уран бүтээлч MVCHI, NOMUKI, Э.Анударь зэрэг уран бүтээлчид оролцож, нийслэлчүүд болон наадамчин олонд ая дуугаа өргөн барина.

Эрхэм нийслэлчүүд та бүхнийг энэхүү үндэсний их баяр наадмын “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

КОВИДООР ӨВЧИЛСӨН 12 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 12 тохиолдол шинээр батлагджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд,Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай б

Нэгдүгээр сарын 24-ны өдөр болох үйл явдлын тойм

Нэгдүгээр сарын 24-ны өдөр болох үйл явдлын тойм:09.00-11.00 цагт: “Туушин” зочид буудалд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийн туршлага солилцо