loader
Энэ намар дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ

Энэ намар дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ

Дэлхийн хүн ам энэ оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ мэдээлжээ. 


НҮБ-ын мэргэжилтнүүд долоодугаар сарын 11-нд тэмдэглэдэг дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан “Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2022” тайлангаа нийтэлжээ. Уг тайланд дурдсанаар, 2023 онд Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно. Одоо эдгээр улсын хүн амын тоо 1.4 тэрбум давсан байна. 


Тайланд мөн одоогийн байдлаар дэлхийн хүн ам 1950 оноос хойш хамгийн удаан хурдацтайгаар өсөж байгааг онцолжээ.  Дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбумд хүрэх бол 2050 онд 9.7 тэрбум болно. Шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн оршин суугчдын тоо 2080-аад онд 10.4 тэрбум болж оргилдоо хүрэх бөгөөд 2100 он хүртэл энэ түвшинд байх аж. 


XXI зууны дунд үе гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь ердөө найман улсад ногдоно. Эдгээр нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани улсууд юм.


Харин Европ, Хойд Америк, Латин Америк, Карибын тэнгис, Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Төв болон Өмнөд Азийн орнуудын хүн ам дээд хязгаартаа хүрч, 2100 он хүртэл буурна. 


Австрали, Шинэ Зеланд, Далайн орнууд, Хойд Африк, Баруун Азийн хүн ам энэ зууны эцэс хүртэл өсөх боловч удаан хурдацтай байх аж.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Автобус 1 дүгээр баазад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Нэг өрхийн сарын дундаж орлого 0.2-5 хувиар багасжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 244.6 (15.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 1

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтыг хийж дуусаад байна.