loader
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.


Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна.


Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол олон улсын мастер Дүүрэнбаярын Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлжээ.


Монгол Улсын баг тамирчид 90 медалиас 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 33 медаль хүртэн, 21,435 оноогоор тэргүүлж, түүхэн амжилт үзүүлсэн байна. Тэмцээнд оролцсон 19 тамирчны тав нь олон улсын мастер цолны болзол хангажээ.


Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг олон улсын хэмжээний 60 тэмцээнээс 101 цом, 1,115 медаль хүртээд байна.


Ташрамд дурдахад Монгол Улсын баг тамирчид 2021 онд болсон олон улсын математик, физик, хими, биологийн олимпиадаас 15 медаль хүртэж, математикийн олимпиадад дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орж, түүхэн амжилт гаргасан  юм.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эмгэг Судлалын Үндэсний Төв 2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлаа зохион байгууллаа

Эмгэг Судлалын Үндэсний Төв 2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлаа зохион байгууллаа.ЭСҮТ-ийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Уянга хурлыг нээж хэлсэн үгэндээ төви

"Таван толгой түлш" ХХК 65 мянган тонн түлш нөөцөлжээ МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 1-нээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх үүрэг өгсний дагуу Шадар сайд С.Ама

Гурван тэрбумын хөрөнгө оруулалт босгосон "Монгол 98" бизнес форум

Даргад, улстөрчдөд индэр бэлдэж, тал засаж, суудал зэхээгүй этгээд ч гэмээр нэгэн форум өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Ерөнхий боловсролын сургуулиа 1998 дүүргэсэн 21 аймгийн залуус нэгдэж “Монг