loader
Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав

Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав

Монгол Улсын Их Хурлын Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өнөөдөр боллоо.

Түр хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахимаар оролцож, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

Хянан шалгах түр хороо 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, иргэдээс хуурамч болон стандарт бус эмийн талаар өргөдөл, гомдол, мэдээллийг цахимаар болон бичгээр хүлээн авах; Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг шалгах хянан шалгагч, шинжээчийг томилох; Эмийн чанар, стандартад хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагуудын чиг үүрэг, баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд багтсан байна. Мөн эмийн чанар, хэрэглээ, стандартын асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул “Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Түр хорооны тогтоолын төслийг батлахыг “дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.

Есөн жил элчин сайдаар ажилласан И.К.Азизов Ерөнхийлөгчид бараалхлаа

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үүрэгт ажлаа дуусгавар болгож, нутаг буцах болсонтойгоо холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараал

"ЭМДЕГ өрхийн эмнэлгүүдэд төсөвлөсөн 20 тэрбум төгрөгийг өгөхгүй байна"

“ЭМДЕГ-ын дарга, удирдлагуудыг огц­­руулъя” сэд­вээр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.Холбооны төлөөлөл "Манай холбоонд 3500 эмч нар нэгдэж үйл ажиллагаага