loader
Налайх дүүрэг 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

Налайх дүүрэг 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав.

Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулалт хийж хамрагдалтыг 85 хувьд хүргээд байсан.

Ийнхүү хамрагдалт нэмэгдсэн ч 630 хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр байсан юм. Өнөөдөр БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй хамтран түрээслэх байруудын тоог нэмэгдүүлж, удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулах зохицуулалт хийлээ.

Ингэснээр үлдээд байсан 600 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг нээж байгаа юм. Налайх дүүргийн тухайд нийт 8 хороотой. Үүнээс 3, 4, 7, 8 дугаар хороодод нөхцөл байдал хүндрээд байсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ховд аймгийн Дарви суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Энэ сарын 8-ны өдрийн 02:06 цагт Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Нарны нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 19 км-т, Ө-46°58’48.0”, У-93°22’12.0

Ц.Балдоржийн зохиол "ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ.Айлчлалын үеэр Ерөнхийлө